Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Салют, бенгалын гал, пиротехникийн хэрэгслийг анхаарал болгоомжтой хэрэглэхийг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Шинэ жилээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Он солигдох мөч, шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр иргэд, найз нөхөд, хамт олон, байгууллага, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага хангахгүй салют, бенгалын гал, пиротехникийн хэрэгсэл зэргийг баярын өнгө нэмэхээр зөвшөөрөлгүй газраас дур мэдэн хэрэглэдэг. Иймд:

-Зохих зөвшөөрөлгүй, чанар, аюулгүй байдлын эрсдэлтэй газраас пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй байх, хэрэв худалдаж авсан, хэрэглэх бол аюулгүй ажиллагааны зааварчилгаа чанд мөрдөх,

-Шинэ жилийн сүлд модны гэрлэн чимэглэлийн цахилгаан утасны холболтыг дүрмийн дагуу хийх,

-Бенгалын гал нь түргэн шатах эрсдэлтэй учир хялбар шатах эд зүйл, материалын дэргэд асаахгүй байх, дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх,

-Сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Ч.Хүрэлбаатар: Хэрвээ надаас хятад ген 0.1 хувь л илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя, Х.Баттулга аа
Ч.Хүрэлбаатар: Хэрвээ надаас хятад ген 0.1 хувь л илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя, Х.Баттулга аа
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.