Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Хэрвээ надаас хятад ген 0.1 хувь л илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя, Х.Баттулга аа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 57 секунд

"С1" телевизийн "Цензургүй" эрэн сурвалжлах нэвтрүүлгээр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой зарим мэдээллүүд гарсан. Тэрбээр, үүнд хариу тайлбар өгчээ. Тодруулбал,

"Женко" Х.Баттулга аа, Хэн нь хятад цустайгаа шалгуулъя, шинжлүүлье. Монголчуудын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр "Женко" Х.Баттулгын хувийн "С1" телевизийн “Цензургүй” гэх нэвтрүүлгээр намайг хятадын эрлийз, Монголын төрд байлгаж болохгүй нэгэн мэтээр ярьж, гүтгэжээ.

Хоорондоо холбоогүй, авцалдахгүй архивын гэх цөөн мэдээллийг эвлүүлэн хятад цустай гэж. Ёстой дургүй, зэвүү хоёр зэрэг хөдөлчихлөө. Би удам судраа мэднэ ээ. Миний аавын ч тал, ээжийн ч тал аль аль нь Увс аймгийн Давст сумынх, дөрвөдүүд. Ээжийн талыг 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тойрч биш дайрч гарсан юм. Нэртэй, нүүртэй амьдарч байсан тэр хүмүүсээс үлдсэн нь амьдралын олон нугачаанд хөл ч алдаагүй, нуруу ч алдаагүй.

Одоо "Женко" Х.Баттулгын "С1" телевизэд, түүний төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгээр би ээжийнхээ удмыг дахин доромжлуулж, хэлмэгдүүлэхийг огтхон ч тэвчихгүй. Явдаг бүх газраар нь явж энэ цэвэр цус ярьдаг телевизтэй, нэвтрүүлэгтэй, нэвтрүүлэгчтэй нь заргалдана. Хэн их мөнгөтэй нь, хэн ичих нүүргүй нь, хэн ёс зүйгүй нь, хэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нь дургүй хүнээ дуртай хэлбэрээрээ доромжилж, хэлмэгдүүлж явах ёстой юм уу. Үгүй шүү, Женко Х.Баттулга аа.

Чи надаар хангалттай оролдсон, хангалттай доромжилсон, хангалттай гүтгэсэн, хангалттай харлуулсан. Чиний энэ үйлдлүүдийг би улстөрч хүнд тохиолддог зүйл гэж үзэж шингээж тэвчээртэй хандаж ирсэн. Тэвчээрт хязгаар бий. Одоо боллоо. Чиний "С1" телевизийн цэвэр цус ярьдаг-захиалгат нэвтрүүлэгт хэлсэнчлэн чи бид хоёрын нэг нь Монголын төрөөс, улстөрөөс явъя, зайлъя.

Санал байна. Хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгч хятад гентэй эсэхээ шалгуулъя. Хэрвээ надаас хятад ген 0.1 хувь л илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя. Харин чамаас хятад ген 0.1 хувь илэрвэл чи хөх туг муг гэж худлаа донгосохоо болиод улстөрөөс бүрмөсөн зайлж үз. Чамгүйгээр монголчуудын хуваагдал, талцал эрс багасна. 23andme гэдэг генетикийн шинжилгээ хийдэг байгууллага байна.

Энэ байгууллага нь шүлснээс тухайн хүний генд эх газрын Хятад, Тайван, Өмнөд хятад, Хойд хятад, Түвд, Хятадын Дай гэх гарал хэдэн хувийг эзэлдгийг тогтоодог юм байна. Товчхондоо танайхны хэлдгээр “цус” шинжилдэг байгууллага аж. "Женко" Х.Баттулга аа, генийн шинжилгээ хийдэг энэ "23 and me" байгууллагад хамтдаа гэрчүүдийг байлцуулан хандъя, генийн шинжилгээ өгье.

Чамаас хятад ген 0.1 хувь илэрвэл чи улстөрөөс үүрд зайл, надаас 0.1 хувь илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя. Болсон болоогүй нэвтрүүлэг, эвлүүлэг хийж ард иргэдийн тархи толгой эргүүлж байснаас шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү аргыг сонгоё. Х.Баттулга аа, Чацга царайлаад байлгүйгээр 14 хоногийн дотор хариугаа өгөөрэй. “Цус” ярьж монголчуудыг дотор нь хуваадаг, хэрэлдүүлдэг, улстөржүүлдэг, алалцуулдаг цаг үүгээр дуусаг" гэжээ.

Богд хаант Монгол Улсын төрийн тугт хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо
Богд хаант Монгол Улсын төрийн тугт хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.