Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө.
Дөрвийн даваанд оноолт таарсан Ц.Бямба-Отгон гарьд, Г.Ганхуяг харцага нарын барилдаанд Г.Ганхуяг илүүрхлээ. Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай аваргууд өвдөг шорооджээ. Улсын начин Б.Түмэндэмбэрэл П.Бүрэнтөгс аваргыг, Д.Амарсайхан начин О.Хангай аваргыг тус тус давлаа.
Улсын заан Б.Бат-Өлзий Улсын харцага О.Мөнх-Эрдэнээр дөрөв давлаа.