Хянан шалгах Түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сонсголоор Тавантолгой Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл сонсож байна. Энэ үеэр "Бодь интернэйшнл" ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Баясгалан Түр хорооны дарга Б.Энхбаяр нарын хооронд дараах яриа өрнөсөн юм.
- Д.Баясгалан: Шинжээч нарын дүгнэлт эцсийнх биш. Эднүүс буруу дүгнэлт гаргаж болно
- Б.Энхбаяр: Санхүүгийн мэдээллээ шаардсаны дагуу гаргаж өгчхөөд тийм коммент өгөөрэй. Материал гаргаж өгөхгүй байж юу яриад байгаа юм бэ
- Д.Баясгалан: Хоёр хоногийн өмнө л гэхэд эд нар чинь 5.2 сая тонн нүүрсийг гаалийн...
- Б.Энхбаяр: Өчигдөр орой 21:30-д материал ирүүлчхээд юу яриад байгаа юм бэ
- Д.Баясгалан: Уучлаарай. Бид нар өчигдөр орой тайлбар бичиг өгсөн болохоос шаардсан материал өгөөгүй