Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бен Симмонс хоёр долоо хоног тоглолтод оролцохгүй

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 25 секунд

Брүүклин Нетс багийн удирдлагуудын зүгээс хамгаалан тоглогч Бен Симмонсыг нурууны мэдрэлийн гэмтлийн улмаас дор хаяж хоёр долоо хоног тоглолтод оролцохгүй болсон хэмээн мэдэгдлээ. Тэрбээр гэмтлээс шалтгаалан арваннэгдүгээр сарын 6-наас хойш талбайд гаралгүй хоёр сарын хугацааг өнөгөрүүлж байна.

Бен Симмонс 2016 оны НБА-гийн драфтын 1-р сонголтоор Филадельфиө 76 багт сонгогдсоноос хойш ихэнх хугацаанд гэмтэлтэй байж нэг ч улирал бүтэн тоглоогүй. Драфтаар сонгогдсон тус улиралд хөлийн бэртлийн улмаас бүхэлд нь өнжсөн. Хамгийн ихдээ 2018-19 оны улиралд 58 тоглолтод оролцож, түүнээс хойш бэртэл гэмтэл, хувийн асуудлаас шалтгаалж тийм ч олон тоглолтод оролцолгүй явна. Түүний дараагаар Филадельфиа 76 багтай хийх гэрээний нөхцөлөөс шалтгаалж 2021-2022 оны улирлыг мөн адил өнжсөн билээ. Өнгөрсөн улиралд Брүүклинд нэгдэж, ердөө 42 тоглолтод оролцсон.

2016 драфтын тэргүүн сонголт тэрбээр сүүлийн хоёр долоо хоног тогтмол эмчилгээнд хамрагдаж байгаа аж. Мөн ганцаарчилсан багийн бэлтгэлд зарим үед хамрагдаж байгааг багийнхан нь мэдэгдээд байна.

ЭТТ ХК: Богдхаан төмөр замын төсөлд ЭТТ ХК-аас 250 мянган тонн буюу 88 тэрбум төгрөгийн нүүрсийг олгосон
ЭТТ ХК: Богдхаан төмөр замын төсөлд ЭТТ ХК-аас 250 мянган тонн буюу 88 тэрбум төгрөгийн нүүрсийг олгосон
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.