Денвер Наггетс багийн довтлон тоглогч Аарон Гордон зул сарын баярын тоглолтын үеэр нэгэн гэр бүлийн нохойд хазуулсан байна. Тэрбээр нүүр болон баруун гартаа хүнд бэртэл авч нийт 21 оёдол тавиулсан хэмээн багийн удирдлагуудын зүгээс мэдэгджээ.
Денвер Наггетс багийн удирдлагууд мэдэгдэлдээ “Аарон Гордоны биеийн байдал тогтворжсон. Гэхдээ тэр бүрэн гүйцэт эдгэрч биеэ тэнхрүүлэхийн тулд багагүй хугацаа шаардлагатай. Улмаар хэсэг хугацаанд талбайд гарах боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна. 28 настай NBA-ын шилдэг будагтай талбайн тоглогч тэрбээр өнгөрсөн 2022-2023 оны улиралд багаа аварга авахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 13.6 оноо, 6.9 самбараас бөмбөг авалт дунджилж байжээ.