Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Детройт Пистонс баг 25 дараалж хожигдлоо

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монти Уильямсаар удирдуулсан Дэтройт Пистонс баг улирал эхэлснээс хойш 28 тоглолтод 2-26 гэсэн маш муу амжилтыг үзүүлээд байна. Тэд өнөөдөр талбайдаа Юта Жазз багийг хүлээн авч тоглосон ч 119-111 онооны харьцаатай ялагдал хүлээснээр нийт 25 дараалж хожигдсон гэх хар жагсаалтад бичигдэж байна.

NBA-ын түүхэнд хамгийн олон тоглолт дараалж хожигдсон багаар 2015-2016 оны улиралд Филадельфия 76 сиксерс 28 тоглолтод ялагдал хүлээсэн статистикаар бичигддэг бол удаах байруудад Кливленд кавальерс 26 хожигдол, Филадельфия 76 сиксерс мөн адил 26 хожигдлоор жагсаж байна. Харин түүнээс хойш 8 жилийн хугацаанд 20-оос дээш ялагдсан баг огт гарч ирээгүй байсан бөгөөд 2023-2024 оны улиралд Детройт Пистонс баг 25 дараалж хожигдсон тоогоороо дөрөвдүгээр байранд бичигдэж байна.

Тэд дараагийн тоглолтуудаа Брүүклин Нетс, Бостон Селтикс болон Торонто Рэпторс гэсэн лигийн хүчирхэг багуудтай хийх хуваарьтай байгаа юм. Хэрэв Пистонсын залуучууд эдгээр тоглолтуудад маш сайн бэлдэж оролцохгүй бол NBA-ын түүхэн дэх хамгийн олон тоглолт дараалж хожигдсон багаар нэрлэгдэх магадлал өндөр байна.

ХЯНАН ШАЛГАГЧ: Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгохдоо  Админерал ХХК, Таван хур ХХК, Монголиан контракт майнинг сервис ХХК-д давуу байдал үүсгэсэн байж болзошгүй
ХЯНАН ШАЛГАГЧ: Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгохдоо Админерал ХХК, Таван хур ХХК, Монголиан контракт майнинг сервис ХХК-д давуу байдал үүсгэсэн байж болзошгүй
 
Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.