Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жа Морант бүсийнхээ долоо хоногийн шилдэг тоглогчоор тодорлоо

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Мемфис Гриззлис багийн холбон тоглогч Жа Морант энэ улиралд эргэн ирснээсээ хойш багаа 3 дараалсан ялалтад хөтлөн баруун бүсийн долоо хоногийн шилдэг тоглогчоор тодорлоо.

Морант өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Нью Орлеанс Пеликанс багийн эсрэг улирлын анхны тоглолтоо хийж 34 оноо авч багаа ялалтад хүргэсэн юм. Үүний дараагаар Индиана Пэйсерсийн эсрэг 20 оноо 8 оновчтой дамжуулалт, Атланта Хавксын эсрэг 30 оноо 11 оновчтой дамжуулалт хийж мөн адил шилдэг тоглолтоо үзүүлсэн. Тэрбээр эдгээр тоглолтуудад 28.0 оноо, 5.7 самбараас бөмбөг авалт, 9.0 оновчтой дамжуулалт дундчилж бүсийнхээ шилдгээр шалгарсан юм. 24 настай залуу од Жа Морант өмнө нь өөрийн карьертаа долоо хоногийн шилдэг тоглогчийн шагналыг гурван удаа хүртэж байжээ.

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
 
СУРВАЛЖИЛГА: Он гарснаас хойш ОБЕГ-т 6000 гаруй тоглосон дуудлага иржээ. Хуурамч дуудлага бүрийн цаана бодит тусламжид зориулагдах ёстой цаг, хүн хүч, техник хэрэгсэл зарцуулагдаж байна