Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Мүүрти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА Б.БАТДАВАА ДЭЛХИЙН БАНКНЫ ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРАЛ ЛАЛИТА МҮҮРТИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Уулзалтын үеэр ҮСХ-ны зүгээс өрхийн судалгааны анхдагч өгөгдлийн чанар, судалгааны түүврийн арга зүйг сайжруулах болон Хүн ам, өрхийн мэдээллийн санг боловсронгуй болгох мөн хөдөө аж ахуйн статистикийн мэдээлэлд алсын зайнаас тандан судлах арга зүйг хөгжүүлэх хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн эдгээр чиглэлд ямар ажлууд хэрэгжүүлж буй болон цаашид төлөвлөж байгаа зорилтуудынхаа талаар товч мэдээлэл өгөв.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн захирал Лалита Мүүрти ҮСХ-оос дурдсан чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдаж, хэрхэн дэмжлэг үзүүлэх нөхцөл боломжийг судлаад эргэн хариу өгнө гэдгээ цохон тэмдэглэлээ.

Уулзалтад ҮСХ-ны удирдлага, холбогдох төлөөллөөс гадна Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, ахлах эдийн засагч Сайлэш Тивари, эдийн засагч Лидиа Ким нар оролцлоо.

Дашрамд мэдээлэхэд, ҮСХ нь Дэлхийн банктай 1992 оноос хойш хүн амын амьжиргаа, ядуурлын тооцоо, үндэсний статистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.

ҮСХ: Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.2 тэрбум ам.долларт хүрчээ
ҮСХ: Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.2 тэрбум ам.долларт хүрчээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.