Монгол Улс 2023 оны эхний 11 сард нийт 162 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 13.8 тэрбум ам.доллар, импорт 8.4 тэрбум ам.доллар болж, тэнцэл 5.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2 (16.6%) тэрбум ам.доллароор, экспорт 2.7 (23.9%) тэрбум ам.доллароор, импорт 503.2 (6.4%) сая ам.доллароор, тэнцэл 2.2 (65.9%) тэрбум ам.доллароор тус тус өсжээ.