Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экспорт өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар өсжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улс 2024 оны эхний зургаан сард нийт 148 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.9 тэрбум ам.доллар, импорт 5.4 тэрбум ам.долларт хүрч,тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.4 (12.2%) тэрбум ам.доллар, экспорт 332.7 (4.4%) сая ам.доллар, импорт 1.1 (25.9%) тэрбум ам.доллароор тус тус өсөж ,тэнцэл 772.4 (23.5%) сая ам.доллароор буурсан байна.

Экспорт 2024 оны эхний зургаан сард өмнөх оны мөн үеэс 332.7 сая ам.доллароор өсөхөд нүүрс 331.6 сая ам.доллар, зэсийн баяжмал 124.6 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 63.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин цайрын хүдэр, баяжмал 78.8 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.1 сая ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна гэж ҮСХ-оос мэдээллээ.

Улсын   хэмжээнд нийт 592.1 мянган га талбайд тариалалт хийжээ
Улсын хэмжээнд нийт 592.1 мянган га талбайд тариалалт хийжээ
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна