Ус, хог, хөрсний бохирдлын асуудлаар төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг нэгтгэх “өглөөний уулзалт” боллоо. Энэ үеэр танилцуулсан тулгамдсан асуудлын судалгаанаас онцлон хүргэж байна.
ХӨРСНИЙ БОХИРДОЛ:
Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн 144 мянган энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж нийслэлийн хэмжээнд 88 хувийг нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хорооллын орчмын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрч бохирдуулсаар байна. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсээд байна. Судалгаагаар үзэхэд, нийт 12 хувь нь нянгийн бохирдолгүй, 46 хувь нь бага зэргийн, 17 хувь нь дунд зэргийн 24 хувь нь их зэргийн нянгийн бохирдолтой байна. Хөрсний нянгийн бохирдол дунджаар 6.3 метр байна.
Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нүхэн жорлонд нийт өдөрт 90 тн, сард 2700 тн, жилд 32871 тн өтгөн хуримлагддаг байна. Хүний өтгөн ялгадсанд 10 сая вирус, 1 сая бактер, 1000 паразит, 100паразитын өндөг, агуулагдаж байдаг. Хүний шээсний 75-90 хувь азотын нэгдэл байдаг Шээс хөрсөнд шингэснээр аммони болон нүүрстөрөгчийн давхар исэл болон задарч орчныг бохирдуулдаг байна.