Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 24 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Боловсролын яамны БЕГ-ын дарга Т.Ням-Очир цэцэрлэг, сургуулиудын нүхэн жорлонгийн шинэчлэлийн асуудлаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хүргэлээ.

Тодруулбал, тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих зорилт дэвшүүлсэн байдаг. Энэ хүрээнд Эрдэнэт ТӨҮГ-аас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг батлаад төслийг дөрвөн үе шатанд хувааж хэрэгжүүлэхээр болсон байдаг. Эхний нэг болон хоёрдугаар ээлжид 373 объектыг шинэчлэх, үлдсэн гурав, дөрөвдүгээр ээлжинд нэг ч сургууль, цэцэрлэгийг үлдээхгүйгээр бүгдийг нь орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж байгаа.

Нэг, хоёрдугаар ээлжийн төслийг хэрэгжүүлэхдээ түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр орон нутгийн жагсаалтыг гаргуулж аваад худалдан авах ажиллагааг зарласнаас шалтгаалаад нэлээд асуудлууд үүссэн. Өнөөдрийн байдлаар 142 сумын 424 объект ашиглалтад орчихсон байна. Хүлээж авахад бэлэн болсон 72 обьект байгаа. Өөрөөр хэлбэ дөрвөн жилийн хугацаанд нүхэн жорлонтой байсан 800 гаруй объектоос 500 орчим нь шинэчлэгдээд байна.

241 объектын барилгын ажил үргэлжлээд явж байна. 21 объект дээр тендер зарлаад явж байна. Гэрээ нь цуцлагдаад дахин тендер зарлагдах 26 объект байна. Өнөөдрийн байдлаар эхний батлагдсан 100 тэрбум төгрөгөөр 72 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдаад олгогдчихсон байна. Нийт төслийн хүрээнд 160-180 тэрбум төгрөг байхад улсын хэмжээнд нэг ч нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэггүй болно гэсэн үг" гэв.

Х.Тэмүүжин: Шударга ёсыг хангахад шүүхийн орчин нөхцөл маш чухал. Хэрвээ орчин нөхцлийг нь хангаж чадахгүй бол ШУДАРГА ЁС огт хангагдахгүй
Х.Тэмүүжин: Шударга ёсыг хангахад шүүхийн орчин нөхцөл маш чухал. Хэрвээ орчин нөхцлийг нь хангаж чадахгүй бол ШУДАРГА ЁС огт хангагдахгүй
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.