Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гараар татах хүчний спортын тамирчид дэлхийн цомд өрсөлдөнө

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 46 секунд

Казахстаны улсын Алмата хотод гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-20-нд болно. Уг тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцох аж.

Гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн жил Киргизстан улсын Бишкек хотод болоход Монголын тамирчин А.Чингүүн алтан медаль хүртэж байв. Тэрбээр гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин юм.

Т.Батцогт: МАН-ын хулгайч нар шахмал түлшээр дамжуулан бизнес хийсээр ирсэн. Тиймээс Улаанбаатар хотыг утаанаас салгах дэд бүтцийн хөгжлийг дэмжихгүй байна
Т.Батцогт: МАН-ын хулгайч нар шахмал түлшээр дамжуулан бизнес хийсээр ирсэн. Тиймээс Улаанбаатар хотыг утаанаас салгах дэд бүтцийн хөгжлийг дэмжихгүй байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.