Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Батцогт: МАН-ын хулгайч нар шахмал түлшээр дамжуулан бизнес хийсээр ирсэн. Тиймээс Улаанбаатар хотыг утаанаас салгах дэд бүтцийн хөгжлийг дэмжихгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 13 секунд

Ардчилсан намын 4/11 мэдээллийн хурлаар Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль, нийслэл хотод тугамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт "Монгол төрийн бүх эрх мэдэл хулгайчдын гарт байна. Монгол Улсын иргэний алтан амь ямар ч үнэ цэнэгүй болсон байна. Нийслэл хотод сүүлийн 3 жилийн хугацаанд угаартаж амь насаа эрсдэх явдал 3 дахин өссөн байна. Сайжруулсан шахмал түлш хүний эрүүл мэндэд хойртой юу, үгүй юу гэдэг албан ёсны дүгнэлт байхгүй. Төсвөөс 1 их наяд гаруй төгрөгийг зарцуулаад байна. МАН-ын хулгайч нар шахмал түлшээр дамжуулан бизнес хийсээр ирсэн ч Улаанбаатар хотыг утаанаас салгах дэд бүтцийн хөгжлийг дэмжихгүй байна.

Дахиад үргэлжүүлээд шахмал түлш нэртэй угаараар Улаанбаатарчуудыг хэр удаан хордуулах вэ, иймэрхүү бодлого явуулж байгаа МАН-ынхан монгол хүний амь насыг өчүүхэн чинээ бодохгүй байна. Олон нийтэд нээлттэй болгохгүй байх тал дээр бүх ажлыг зохион байгуулж байна" гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "НИТХ дээр 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 1,7 их наядын 430 тэрбум төгрөгийн орлогыг хасч нийт төсвийн 20 гаруй хувь дээр өөрчлөлт оруулж байна.

Эдийн засаг, төсвийн ажлын хороо хуралдсан ч асуултад ойлгомжгүй хариулт өгөх нөхцөл байдалтай байна. Бид хариуцлагын асуудлыг цаашид ярих ёстой. Х.Нямбаатар анх ажлаа авч байх үедээ намайг 1 сарын хугацаанд ажил хийлгээд үз гэж байсан ч өнгөрсөн сарын хугацаанд яаж ажиллаж байгаа нь тодорхой харагдаж байна.

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүн ам, түүнийг дагасан асуудлыг квотоор шийднэ гээд яриад сууж байна. Хотын дарга бол сайн менежер байх ёстой. Удахгүй 2024 оны нийслэлийн төсвийг хэлэлцэх гэж байна" гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа "Ардчилсан нам 2012-2016 онд Улаанбаатар хотод 33 уулзварыг хийсэн. Улс даяар 3000 км авто замаар бүх аймгуудаа холбосон. 2012-2016 онд найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг эхлүүлж байсан.

Аз жаргалтай Улаанбаатар гэдэг нь биелсэн үү, аз жаргалтай Улаанбаатар хотод амьдарч чадаж байна уу, цаашид амьд явах уу гэдэг асуудлыг иргэд, олон нийт хөндөж байна. Зөвхөн шахмал түлшний хорт бодисноос үүсэлтэй шинэ төрлийн элэгний вирус гарчихлаа" гэсэн юм.

УТЗ-ийн гишүүн Д.Байтсайхан "Өнөөдөр Монгол Улс 33,8 тэрбум доллларын өртэй. 12-13 тэрбум долларын ДНБ-тэй байгаа нь жилдээ 12-13 тэрбум төгрөгтэй, жилдээ 33 тэрбум төгрөгний өртэй айлаар төсөөлж болох юм. Ямар ч зардал гаргахгүйгээр өрөө төлөх айл болж хувирлаа. Засгийн газар маань 33,1 их наяд төгрөгийн өртэй байна. Айл болгон 2-3 төрлийн өртэй байна. Тухайлбал банкнаас авсан өр, тэтгэврийн зээл, цалингийн зээл, малчны зээл, дэлгүүрээс авсан өр зээл маш өндөр түвшинд байна. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ зогсонги байдалтай байна.

Төсвөөс санхүүжилт, тендер авдаг, уул уурхайн бизнесийн салбараас бусад нь өрөнд автсан байна. Монгол улс 29,5 их наяд төгрөгийн борлуулалттай байна. Үүнийгээ эдийн засаг өслөө, наааштай өөрчлөлт гарлаа гэдэг ч 78% нь уул уурхайн салбараас орж ирж буй орлого юм. Уул уурхайгаас бусад бүх салбар уналтад орсон гэхэд болно. Өнгөрсөн жил 11,9 сая тонн нүүрс эскпортлосон байна. Айлаар тооцвол авдранд байгаагаа гаргаж зараад буцаад оруулж ирэхгүйтэй ижил.

Бид байгаа баялагаа зөв зохистой ашиглаж чадахгүй байна. Төсвийг хумих, данхар бүцтийг бууруулах нэн тэргүүний шаардлагатай. Төрийн өмчийн бүх компануудыг хувичилж хувийн хэвшлийг дэмжиж, өрсөлдөөнийг бий болгох болно. Иргэдийн өрийн ачаалыг бууруулахын тулд орлогыг нэмэх хэрэгтэй.

Монгол Улсыг өнөөдөр морь гэж үзвэл чөдөртэй, тушаатай морь гэж харж болно. Харин тэр чөдөр тушаа нь төр өөрөө болоод байна. Дурын малчин лангуун дээрээ махаа зардаг эрх чөлөөг нь өгдөг болчихвол махны үнэ буурч, малчдын орлого нэмэгдэх болно" гэв.

Ерөнхий сайдын үүргийн дагуу цэргийн ангиудад хяналт шалгалт хийх Ажлын хэсгүүд байгуулагдлаа
Ерөнхий сайдын үүргийн дагуу цэргийн ангиудад хяналт шалгалт хийх Ажлын хэсгүүд байгуулагдлаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.