Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах хэлэлцүүлэг болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.” гэж тус тус заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор баталсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны A758/A/197 дугаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалыг баримтлан Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох ажлыг зохион байгуулж байна.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д энэ хуулийн 37.2.2-т заасан “хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох аргачлалыг эрүүл мэнд, хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан заалтыг үндэслэн “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн өргөтгөсөн хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр болж Эрүүл мэндийн яамны дэргэдэх Чих хамар хоолойн мэргэжлийн салбар зөвлөл боловсруулсан аргачлалын эхний танилцуулга, хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комисс, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн салбар комиссын гишүүд, магадлагч эмч нар, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Та өөрт тохирох ажлын байр, ажилтнаа эндээс олоорой
Та өөрт тохирох ажлын байр, ажилтнаа эндээс олоорой
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.