Дорноговь аймгийн Сайншанд суманд энэ сарын 3-ны өдөр 12 настай охин сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Охиныг машиндаа авч явсан сэжигтнийг баривчилсан хэдий ч охиныг олж тогтоогоогүй байсан юм.
Тэгвэл өнөөдөр буюу аравдугаар сарын 6-ны өдөр Цагдаагийн байгууллага 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо. Уг эрэн хайх ажиллагаа 77 цаг үргэлжилсэн бөгөөд Цагдаагийн 700 гаруй алба хаагч оролцсон юм.
Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна" гэх мэдээллийг өглөө.