ХҮН намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, УИХ-ын гишүүн Т.Доржханд, "ХҮН зөв бодлогыг дэмжиж, буруу зүйлийг эрс шүүмжилж иргэдтэйгээ цуг байна. Яг одоо иргэдийг маш ихээр бухимдуулж байгаа асуудал бол "Цавчаа ногоон" буюу нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой асуудал байна. Энэ асуудлыг бид зүгээр хараад өнгөрч болохгүй" хэмээн онцоллоо.
Харин НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга, "Ногоон автобусны асуудал хил дамнасан мөнгө угаах гэмт хэргийн шинж чанартай асуудал байж болзошгүй байна гэж бид бүхэн харж байна. Тиймээс Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарыг АТГ болон ТЕГ-т хүргүүлсэн. Одоо Солонгосын талыг БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан прокурорын байгууллагад нь шалгуулна" гэлээ.