Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Капитал“ банкны захирал асан А.Ариунболдын хэргийг ДЭЭД ШҮҮХ хэлэлцэхээс татгалзсанаар компаниудын хөрөнгийн битүүмжилсэн шийдвэр хэвээр үлдлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэв.

Тодруулбал, анхан шатны шүүхээс А.Ариунболдыг банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан буюу "банкны төлбөрийн чадвар алдагдуулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, түүнээс 5,352,333,291 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5,300,333,291 төгрөгийг, Цагдаагийн ерөнхий газарт 52,000,000 төгрөгийг тус тус олгохоор шийдсэн. Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байдаг.

Г.Занданшатар: Инновацлаг мал аж ахуйг хөгжүүлснээр эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлнэ
Г.Занданшатар: Инновацлаг мал аж ахуйг хөгжүүлснээр эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.