Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ амралтын өдрүүдэд Япон соёлын наадам болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК хамтран “Япон соёлын наадам-2023” арга хэмжээг есдүгээр сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Наадмын үеэр Японы соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлахаас гадна худалдан авах боломжтой. Мөн тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болно. Түүнчлэн,

  • Кимоно өмсөж зураг авахуулах
  • Мацури хөгжөөнт тоглоом наадгай
  • Аялал жуулчлалын мэдээлэл
  • Соробан сампин
  • Үнэгүй сугалаа
  • Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт наадгай зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм. Тэрчлэн Японы үндэсний хөгжмийн хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ” дууны тэмцээн, “Япон орныг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээн болно.
ЦЕГ: Цагдаагийн албан хаагч бусдын хөлийг хугалсан гэх үйлдэл ТОГТООГДООГҮЙ
ЦЕГ: Цагдаагийн албан хаагч бусдын хөлийг хугалсан гэх үйлдэл ТОГТООГДООГҮЙ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.