Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Санни таун“ хотхоны 13 давхраас зүүгдсэн байсан охиныг болон 8-9 насны хүүхдүүдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Цахим орчинд бага насны хүүхэд байшингийн 13 давхраас зүүгдсэн байдалтай байгаа зураг нийтлэгдсэн. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас тухайн хүүхдийг болон 8-9 насны бусал хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Тодруулбал, өнөөдөр өдрийн 14:19 цагт Цагдаагийн байгууллагад "Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Санни таун хотхоны байшингийн ирмэг дээгүүр 8-9 орчим насны хүүхдүүүд яваад байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж шалгаж, хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч тэдний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

ЦЕГ: 28 тооны адуу хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна
ЦЕГ: 28 тооны адуу хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.