Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаяр: Дэлхийн улс орнууд технологийн шийдэл бүхий инновац хотыг бий болгохыг зорьдог болжээ

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
6 минут 21 секунд

Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтын ажиллагааныхаа хүрээнд “Хятадад уулзъя, Шинэ зуунтай танилцъя” хамтарсан сурвалжилгыг 10 өдрийн турш амжилттайгаар зохион байгуулсан. Энэхүү хамтарсан сурвалжилгыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад сурталчилгааны газрын дэд дарга Гэрэлтээр ахлуулсан баг хамт олон удирдан зохион байгуулсан бөгөөд БНХАУ-ын 20 сэтгүүлч мөн МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын 30 сэтгүүлч хамрагдсан юм.

Гэвч ирсэн шувуу буцдагийн адилаар хамтарсан сурвалжилгын хугацаа дуусаж, сурвалжилгын сүүлийн өдөртэй учран золгов. Тиймээс хамтарсан сурвалжилгыг амжилттай зохион байгуулсан хоёр орны төлөөлөгч өөрсдийнхөө байр суурийг ийнхүү илэрхийллээ.

  • ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад сурталчилгааны газрын дэд дарга Гэрэлт,

Монголын сэтгүүлчид маань Хятадын орчин үеийн хөгжлийг ард түмэндээ таниулна гэдэгт итгэж байна

-Хятад-Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамтарсан сурвалжилга энэ хүрээд өндөрлөж байна. Та эдгээр өдрүүдийг дүгнэхгүй юу?

-"Хятадад уулзъя, Шинэ зуунтай танилцъя" хамтарсан сурвалжилга энэ хүрээд амжилттай дуусаж байна. Юун түрүүнд миний бие Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн хэвлэл мэдээллийн албаны нэрийн өмнөөс Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хамтран ажилласанд нь талархал илэрхийлье. Мөн МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр тэргүүтэй Монголын хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, сурвалжлагчдын хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж байгаагаа хэлэх нь зүйтэй байх.

-Хамтарсан сурвалжилгын үр дүнд Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдээс хүсэх зүйл бий юу?

-Хамтарсан сурвалжилгаар бид БНХАУ-ын Шанхай, Жаньсү, Сүжөү, Наньтун, Наньжин зэрэг муж хотуудын онцлох бүтээн байгуулалтуудын практиктай танилцлаа. Тэр ч утгаараа Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан маань Хятадын орчин үеийн хөгжлийг ард түмэндээ таниулна гэдэгт итгэж байна.

Мөн Монгол Улсын олон сурвалжлагч БНХАУ-д ирж сонирхоно гэдэгт найдаж байна. Түүнчлэн хоёр улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа болон нөхөрлөлийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна.

-Баярлалаа.

  • МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр,

Сэтгүүлч хүн амарч бас аялдаггүй. Тэдний нүд, чих үргэлж ажилладаг

-Хоёр улсын хамтарсан сэтгүүлчдийн баг 10 хоногийн турш БНХАУ-ын таван муж хотоор аялангаа ажиллалаа. Тэгэхээр Монголын сэтгүүлчдийг ахалж явсны хувьд мөн сэтгүүлч хүний өнцгөөс БНХАУ-аар аялсан аяллаа дүгнэхгүй юу?

-Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо хоорондоо хамтын ажиллагаатай байдаг. Үүний хүрээнд тус байгууллагуудаас санаачлан хоёр улсын сэтгүүлчдийг нэг баг хамт олон болгож, хамтарсан сурвалжилга бэлтгэх яриа хэлэлцээрийг өнгөрсөн зургаадугаар сард хэлэлцэн баталсан. Тодруулбал, МСНЭ-ийн төлөөлөл БНХАУ-д очиж уулзахдаа хамтын ажиллагаагаа тохирсон бөгөөд өнөөдөр биеллээ олсон байна.

Мөн хамтарсан сурвалжилгыг маань ӨМӨЗО-ны Ардын засгийн хэвлэл мэдээллийн алба хариуцан зохион байгуулж, Шанхай хот болон Жаньсү мужуудаар аялууллаа.

-Энэхүү хамтарсан сурвалжилгын гол онцлог, зорилго нь юу байв?

-Хамтарсан сурвалжилгын гол онцлог нь мэдээж хоёр улсын сэтгүүлчид бие биетэйгээ танилцаж, нөхөрлөх мөн бие биеэсээ суралцах, түүнчлэн Монгол Улсын сэтгүүлчид маань БНХАУ-ын хөгжил цэцэглэлтийг өөрсдийн нүдээр харж, түүнийгээ олон нийтэд танилцуулах зорилготой байлаа.

Тиймээс энэхүү зорилгын хүрээнд БНХАУ-ын амбиц хаана явж байгаа вэ, үүнээс Монголчууд яаж суралцах хэрэгтэй юм бэ гэдгийг илүүтэй чухалчилсан гэж бодож байна. Мөн бид дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхахын тулд хамгийн ойр байгаа улсаасаа суралцах ёстой. Нөгөө талаас энэ улсын давуу талуудыг Монгол орондоо нутагшуулах тэр бүх боломжийг эрэлхийлэх ёстой.

Мөн сэтгүүлчид хэзээ ч амарч бас аялдаггүй. Тэдний нүд, чих үргэлж ажилладаг юм гэдгийг энэ удаагийн хамтарсан сурвалжилгаараа харуулахыг зорьсон.

Дэлхийн улс орнууд өмнө нь ая тухтай амьдрах ногоон хотыг ярьдаг байсан бол одоо технологийн шийдэл бүхий инновац хотыг бий болгохыг хичээдэг болсон байна. Үүний тулд улс орнууд технологийн шийдэл дээрээ ямар том төлөвлөгөөг гаргаж байгаа вэ гэдгийг энэ удаагийн сурвалжилгаас манай сэтгүүлчид үзэж танилцлаа. Тэр ч утгаараа энэ нь манай улсын хөгжил цэцэглэлтэд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэхүйц туршлага судалсан сурвалжилга боллоо гэж бодож байна.

-Баярлалаа.

МИАТ: Борооны улмаас Улаанбаатар-Сөүл чиглэлийн болон бусад хуваарьт нислэгүүд саатлаа
МИАТ: Борооны улмаас Улаанбаатар-Сөүл чиглэлийн болон бусад хуваарьт нислэгүүд саатлаа
 
БЗД-ийн 26 дугаар хорооны .. дугаар цэцэрлэгээс менингококкийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул шинжилгээ авчээ
БЗД-ийн 26 дугаар хорооны .. дугаар цэцэрлэгээс менингококкийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул шинжилгээ авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.