
Ерөнхий сайд “Нийгмийн түншлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт Монголын Үйлдвэрчний эвлэлийн өдөрлөгийн нээлтэд оролцож, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл, түүнийг дагасан есөн шийдвэр, бодлогоо танилцууллаа.
Энэ үеэр тэрбээр сүүлийн үед өөртэй нь холбогдоод буй хувийн сургуулийн санхүүжилттэй холбоотой асуудалд "Ерөнхий сайд байхдаа ээжийнхээ сургуульд мөнгө шийдээд сууж байдаг тийм тартагтаа тулсан тэнэг хүн биш шүү. Сонгуульд ажилласан хүмүүсийнх нь ажил, албыг залгуулдаг ТӨК-иудыг нээлттэй болгоход дургүй байгаа учраас хүний, өөрийнгүй нийлээд элий балай юм яриад байж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!