Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО СУРВАЛЖИЛГА: БНХАУ-ын Наньтун хот, Наньжин хотуудтай танилцъя

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
4 минут 4 секунд

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоотой хамтран БНХАУ-ын таван муж хотоор Монгол-Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгыг зургаадугаар сарын 24-ний өдрөөс долоодугаар сарын 04-ний өдрийн хооронд зохион байгуулсан. Үүний хүрээнд UBN.mn сайт цуврал сурвалжилгыг бэлтгэн хүргэж байгаа бөгөөд БНХАУ-ын таван муж хотын хамгийн сонирхолтой хийгээд хамгийн өвөрмөц, техник технологийн хөгжлийг түүчээлсэн олон арван цэгт очиж, сурвалжилснаа хүргэж буй юм.

БНХАУ, Наньтун хот

Хамтарсан сурвалжилгын баг хамт олон Наньтун, Наньжин хотуудаар аялж, сүүлийн сурвалжилгын цэгүүдээр зочилсон юм. Эдгээр хотууд нь өөр өөрсдийн гэсэн онцлог, өвөрмөц соёлтойгоос гадна мөн л эртний түүхэн үзмэрүүдээр гоёсон байв. Тэр ч утгаараа Хятад-Монголын сэтгүүлчид хотоос хот дамжин өнөөгийн Хятадын хөгжил цэцэглэлттэй танилцсан бөгөөд тэрхүү агшнуудыг гэрэл зурагт буулгаснаа хүргэе.

  • Наньтун музей, Хаонаь хаус
Наньтун музейн үзмэрүүд
Наньтун музейн үзмэрүүд
Хаонань хаус /Наньтун музей нь цэцэрлэг болон Жан Жяний үүсгэн байгуулсан цэцэрлэгийг хослуулсан байдаг/
  • Таван уулын бүстйн экологийн орчны хамгаалалтын жишээ үзүүлэх бүс
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан автобустай аялал хийв
  • Бар зургийн музей
Бар зургийн музейн угтах танхим
1979 онд бүтээж байсан бар зураг
Эртний бар зургийн түүхийг өгүүлэх соёлын өвийн дурсгал
Бар зураг зурж сурахыг хүссэн хүн бүрд нээлттэй
  • Люйсы боомтын эдийн засгийн нээлтийн бүс
Люйсы боомтын эдийн засгийн нээлтийн бүс
  • Тунжөү булангийн шинэ далайн гарцын Люйсы эхлэл гармын бүс дэх 2+2 боомт
100 мянган тонны багтаамжтай 2 чингэлэг зогсоолтой далайн гарам
Чингэлэг ачаа тээврийг тээвэрлэх зориулалт бүхий боомт

БНХАУ, Наньжин хот

  • Бага Шихү нуурын түүхэн үзэмжит бүс
600 жилийн түүхтэй эртний гудамж, хороолол
  • Жүнхуа хаалгын цайз болон Наньжин хотын ханын музей
Мин гүрний үеийн хамгийн том, хамгийн урт, эртний хэрэм
Эртний Мин гүрний үе

Музейн жижгэрүүлсэн загвар

  • SAIC BAXUS автомашины Наньжин дахь үйлдвэр

Ухаалаг агааржуулагч

Ийнхүү хамтарсан сурвалжилгын баг хамт олон БНХАУ-ын Шанхай, Сүжөү, Наьтун, Наньжин хотуудаар аялж, БНХАУ-ын шинэ зуунд хэрхэн алхаж явааг суравжилсан нь энэ. Бид SAIC BAXUS автомашины Наньжин дахь үйлдвэртэй танилцсаныхаа дараа Өвөр Монголын Өөртөө засах орны нийслэл Хөх хот руу хүлгийн жолоо залж арвин их туршлагыг өвөртлөн буцсан юм.

Үнэхээр бид Хятад гэж мэдэх ч Хятад улсын хөгжлийг төдийлөн мэдэхгүй өдийг хүрснээ энэхүү сурвалжилгын үеэр ойлгосон юм. Түүнчлэн бид БНХАУ-тай хөл нийлүүлэн алхахын тулд тэднээс суралцах нь хамгийн чухал юм болов уу.

Хэрэв өмнөх сурвалжилгуудыг харахыг хүсвэл,

Мод тайрч, барилга барих гэж байсан “ЦЭЭБ“ ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авахаа Хотын даргын ахлах зөвлөх мэдэгдлээ
Мод тайрч, барилга барих гэж байсан “ЦЭЭБ“ ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авахаа Хотын даргын ахлах зөвлөх мэдэгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.