Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туул голоос 17 настай эрэгтэйн цогцсыг гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

Туул голд живсэн иргэний цогцсыг бургасанд тээглэсэн байхад нь олжээТуул голоос 17 настай эрэгтэйн цогцсыг гаргажээ. Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Сайханы саравч” гэдэг газар Туул голд цогцос байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 26-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн 17 настай эрэгтэй Ч-ийн цогцсыг “Туул” голын уснаас 17:40 цагт гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн. Мөн тухайн иргэнтэй цуг явж байсан 20 настай эрэгтэй Э нь таталт өгч ухаан алдсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн аж.

Комедиан Д.Амартүвшин: Бид заавал төрийн эрх авах албагүй. Гэхдээ үзэл санаагаараа дамжуулж улс төр хийнэ
Комедиан Д.Амартүвшин: Бид заавал төрийн эрх авах албагүй. Гэхдээ үзэл санаагаараа дамжуулж улс төр хийнэ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.