УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдалтын явц, үр дүнгийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэхдээ "Хүн амыг нас хүйсээс үл хамаарах аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулах нь хүн амын насжилт амьдралын чанарыг сайжруулж, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийг хийсэн юм. Эрт илрүүлгийн зардалд 2022 онд төрийн болон хувийн хэвшлийн 75 байгууллагад 16 тэрбум 355 сая төгрөг, 2023 онд 76 эрүүл мэндийн байгууллагад 20 тэрбум 860 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Эрт илрүүлэгд 2023 оны 6-р сарын 08-ны өдрийн байдлаар нийт хүн амын 31.1 хувь буюу 1 сая 74 мянга 270 мянган хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд. 55 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны бүлгээр авч үзвэл 60.5 хувь нь хүүхэд, 39.5 хувь нь насанд хүрэгчид байна. Өвчлөлийн 7781 сэжигтэй тохиолдол бүтгэгдсэнээс 60.5 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 11.9 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны, 8.1 хувь нь шээс, бэлгийн тогтолцооны, 6.3 хувь нь зүрх судасны тогтолцооны, 3.6 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь нийт өвчлөл, эмгэгийн сэжигтэй тохиолдлын 90.4 хувийг эзэлж байна" хэмээв.