Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн үйл ажиллагааг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлнэ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн ам, сүрьеэгийн эрсдэлт бүлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулна.

Үйл ажиллагааны зорилго нь сүрьеэг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд цаг алдалгүй холбох, эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан илрүүлэлтийн тогтвортой загварыг бүрдүүлэхэд оршино. Илрүүлэлтийг явуулын баг, эрүүл мэндийн байгууллагад суурилсан арга, их, дээд сургуулийн оюутны дундах илрүүлэлт гэсэн чиглэлээр зохион байгуулна.

Сүрьеэ эрт илэрвэл эдгэрдэг өвчин. Иргэд та бүхнийг үзлэг, шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Монгол хүн сансарт ниссэн 45 жилийн ой тохиож байна
Монгол хүн сансарт ниссэн 45 жилийн ой тохиож байна
 
Дархан аварга Н.Батсуурь сумын заан О.Учралбаярт өвдөг шороодлоо
Дархан аварга Н.Батсуурь сумын заан О.Учралбаярт өвдөг шороодлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!