Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Шөнийн автобус зургаан чиглэлд 22:00-02:00 цагийн хооронд үйлчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүллээ. Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Тодруулбал,

  • ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”
  • ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”
  • ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”
  • ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”
  • ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлэх юм.

Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй.

Ташрамд, цахилгаан автобус нь дуу чимээ багатай, орчны бохирдол үүсэхгүй гэдгээрээ давуу талтай.

ЧУУЛГАН: Төсвийн тодотголыг эцэслэн баталлаа
ЧУУЛГАН: Төсвийн тодотголыг эцэслэн баталлаа
 
Хоёр дахь жилдээ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдах IFRD арга хэмжээ энэ бямба гарагт болно
Хоёр дахь жилдээ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдах IFRD арга хэмжээ энэ бямба гарагт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.