Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Инфляцид импортын барааны үнэ 45 хувиар нөлөөлж байна“

Огноо
Унших
1 минут 4 секунд

Инфляци хоёр оронтой тоо руу орлооҮСХ-ноос сар бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулдаг билээ. Тэгвэл 2023 оны эхний 5 сарын голлох үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцуулж байна. Нийгмийн салбарын үзүүлэлтүүдийг Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов танилцууллаа.

Тэрбээр "2023 оны тавдугаар сарын 23-ны байдлаар инфляци 11.3 хувьтай гарлаа. Инфляцид импортын барааны үнэ 45 хувиар нөлөөлж байна. Улаанбаатар хотод хэрэглээний барааны үнэ энэ оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.8 хувь, өмнөх сараас 1.1 хувиар өсчээ. Инфляци 11.3 хувь болоход талх, гурил, будааны үнэ 2.1 нэгж хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 1.5 нэгж хувь, голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцийн 31.7 хувиар нөлөөлсөн гэж тайлбарлаж байна" гэв.

ҮСХ: ОУ-ын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 5.6 сая төгрөг байна
ҮСХ: ОУ-ын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 5.6 сая төгрөг байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.