Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: ОУ-ын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 5.6 сая төгрөг байна

Огноо
Унших
1 минут 45 секунд

ҮСХ-ноос сар бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулдаг билээ. Тэгвэл 2023 оны эхний 5 сарын голлох үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцуулж байна. Нийгмийн салбарын үзүүлэлтүүдийг Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов танилцууллаа.

Тэрбээр "Нийгмийн халамжийн сангаас давхардсан тоогоор 2.2 сая хүнд 800 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж тусламж үйлчилгээ, хөнгөлөлт олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэр нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын тоо 40.4 мянга, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 4.7 хувиар тус тус буурсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-уудын тоо өмнөх оны мөн үеэс 2.4 мянга буюу 5.1 хувиар өссөн. Харин ажиллагсдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1 мянга буюу 2.7 хувиар өсөж, өмнөх улирлаас 19.2 мянга буюу 2.5 хувиар буурсан байна.

Ажиллагчдын сарын голч буюу медиан цалин 1 сая 352 мянган төгрөг байна. Голч цалин өмнөх улирлаас 5.3 хувиар нэмэгдсэн байна. Ажиллагсдын сарын цалинг эдийн засгийн бүх төрлийн салбарын ангиллаар авч үзвэл, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 5.6 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 1.1 сая төгрөг байна" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Эрх баригч нам сонгууль болгоны өмнө өөрсдөдөө ашигтай хувилбараар хуулийг өөрчилдөг байдал тогтолцооны өөрчлөлтөөр үгүй болж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар: Эрх баригч нам сонгууль болгоны өмнө өөрсдөдөө ашигтай хувилбараар хуулийг өөрчилдөг байдал тогтолцооны өөрчлөлтөөр үгүй болж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.