Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Цахилгаан автомашиныг нэмэгдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өнгөрөгч Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулж ажиллахыг Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болгон өгчээ. Тодруулбал, АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани, Сансар судлалын “Spece X” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим уулзалт хийсэн билээ. Энэ үеэр цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн байдаг.

“Space X” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуул нь дэлхийн өнцөг булан бүрд өндөр хурдны интернэт хүргэх зорилготой. Манай улсын интернэтийн хэрэглээ бага газруудад уг сүлжээг нэвтрүүлэх боломжтой бөгөөд туршилтын станцуудаа суурилуулж туршилт хийхэд бэлэн тухайгаа Илон Маск хэлжээ.

“Старлинк” компани нь томоохон улс орнуудад үйлчилгээгээ нэвтрүүлж одоогийн байдлаар 4000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхий даяар хамарсан хиймэл дагуулыг бий болгоод байна.

М.Янжинлхам

Б.Жавхлан: Тэтгэврийн зөрүүг ойртуулсны дараа 496 мянган хүний тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ
Б.Жавхлан: Тэтгэврийн зөрүүг ойртуулсны дараа 496 мянган хүний тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.