Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2023 оны тодотголын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Энэ үеэр тэрбээр “2014 оноос хойш тэтгэврийн зөрүүг арилгах асуудал шийдэгдээгүй байсан. Тэтгэврийн доод хэмжээг нэмэх үед дунд түвшний тэтгэвэр авдаг хүн доод түвшинд очсон. 2022 оны нэгдүгээр сараас өмнө тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийнх 15 хувиар нэмэгдсэн бол хоёр, гуравдугаар сараас хойш тогтоолгосон хүмүүсийнх нэмэгдээгүй гэх мэт асуудлуудыг нэг мөр шийднэ.
Үүнээс гадна 1990-2000 он хүртэл цалин бага байх үед тэтгэвэр тогтоолгосон болон тэдэнтэй адил ажил мэргэжил эрхэлж байсан хүмүүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэнэ. Ажил мэргэжил нь адил боловч хүн бүр дээр өөр гарна. Тухайн хүний ажилласан жил, цалингийн хэмжээг тооцож үзнэ. Зөрүүг ойртуулсны дараа 496 мянган хүний тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ.
М.Янжинлхам