Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХААЧИХ ВЭ: Эцэг, эхчүүдийн шалгуурт “тэнцсэн“ НАМДУМАНДАЛ СУВИЛАЛ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 1 секунд

May be an image of nature and tree

Зун цагийг энэ жил бараг л мартах дөхөж. Саяхнаас мартагдах шахсан зуны улирлын урин дулааныг ихээр мэдэрч байна. Энэ мэдрэмж хүн бүрт тэр дундаа гэр бүлтэй, үр хүүхдээ агаар салхинд авч гарч агаарлуулангаа бүтэн жилийн алжаал ядаргаагаа тайлах хүсэлтэй ээжүүдийг маань гэгэлзүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өглөө сэрээд гадаа гарахад эргэн тойрон модод, хаанаас ч юм сонстох голын чимээ түүнтэй "хорших" хүүхдүүдийн тоглож наадах дуу. Төсөөлөх төдийд л бушуухан гэгч нь хүүхдүүдийнхээ хувцсыг бэлдээд гараад давхичихмаар санагдаж байна. Гэхдээ энэ нөхцөлд эцэг, эхчүүд бидэнд тулгардаг нэг асуудал бий. Үр хүүхдээ дагуулаад очиж амрах газар маань ямар байх вэ, тухлах орчин нөхцөл, үйлчилгээ сайтай газар хаагуур байна вэ гэх асуулт. Энэ асуултыг дан ялангуяа урин дулааны улирал дөхөөд ирмэгц ээжүүд энд тэндхийн группуудэд ихээр асуух нь бий. Тиймээс би та бүхэнд Намдумандал сувиллыг санал болгож үзэхээр шийдсэн нь энэ юм. Ямар "иш шидтэй" сувилал вэ гэх асуултад хариулт өгөх хэдхэн шалтгааныг энд дурдая. Харин үлдсэнийг нь та бүхэн өөрсдөө очоод мэдрэх нь илүү дээр байх. Мянга сонсохоор нэг үз гэх үг ч байдаг шүү дээ.

-"Очоогүй байж ядарчихлаа" гэх үгийг үгсийн сангаас мартаж болно-

Амарч тухлах газраа хүрээгүй хэр очих замдаа л ядарчихдаг үе байдаг. Харин Намдумандал сувилал нь хотоос хамгийн ойр сувилал бөгөөд Сэлхийн амны эцэст буюу 18 километрт байрладаг учраас ядрана гэх ойлголтыг мартаж болно. Яваад очвол ёстой л байгалийн чимээ л угтана. Хотын дуу чимээг хэсэгтээ мартана л гэсэн үг. Учир нь сувиллын эргэн тойронд хус, шинэс, нарс, хуш зэрэг моддоор дүүрэн холимог ой угтана. Мод ихтэй байна гэдэг төдий хэрээр цэвэр цэнгэг агаар байна гэсэн үг шүү дээ. Цэвэр агаар гэдэг нь миний дурдах эхний "шалтгаан".

-Тэжээллэг хөрөнгөний талханд дуртай юу-

Оччихсон хойно, хоол унд муутай байвал сэтгэл санаа авах юмгүй болчихдог гэдэгтэй ээжүүд маань санал нийлнэ байх. Тиймээс л хоол унд, үйлчилгээ сайтай газрыг л сонгохын урьтал болгодог. Хоол цайны урьтал болгоод нэг "хачир" нэмэхэд тус сувилал гурван жил дараалан нойтон хөрөнгөний талхаар үйлчилж байгаа. Хөрөнгө бол хамгийн органик, байгалийн аргаар гаргаж авсан исгэгч буюу ямар нэг химийн бодис ордоггүй тул түүгээр хөөлгөж хийсэн талх, нарийн боовны амт, чанартай ярих зүйлгүй. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэхээс гадна илүү шингэц сайтай буюу хүний биед илүү хурдан боловсордог зэрэг ач холбогдол өндөр юм билээ. Хамгийн гол нь илүү тэжээллэг.

-"Хүүхдүүд маань дөрвөн цагийн цайнд дуртай. Бараг л хүлээж ядна"-

Хүүхдүүд маань дөрвөн цагийн цайнд дуртай. Бараг л хүлээж ядна. Бүр өнөөдөр юу байгаа бол гэж таамаг дэвшүүлцгээнэ гээч. Тус сувилал эрүүл, амтлагчгүй мөртлөө амттай хоол хийж үйлчлэхийг хичээдэг. Тиймдээ ч өдөр бүр тухайн өдөрт нь л хийсэн нарийн боов, эрүүл мэндийн цайгаар үйлчилдэг. Амтанд нь орно гэдэг шиг. Хоол унданд санаа тавих шаардлагагүй нь дараагийн дурдах шалтгаан маань юм.

-Хүүхдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх эрүүл, аюулгүй тоглоомын талбай-

No photo description available.

Хичээл сургууль гэсээр дөрвөн хананы дунд очиж хичээллээд, түгжрэлд ядарч унтаад л. Алжааж ядарсан үрсээ хүссэн газар нь тоглуулая гэхээр тоглох орчин гэдэг зүйл нийслэлд толгой өвтгөм асуудлын нэг байдаг. Үүнтэй эцэг, эхчүүд маань санал нийлнэ байх. Гэхдээ сувилалд очсоных хүүхдүүдээ амрааж алжаалыг нь тайлуулах нь зүй ёсных. Гэхдээ хүүхэд алжаал ядаргаагаа тоглож наадаж л тайлна шүү дээ. Ийм учраас очих газар маань хүүхэд тоглох эрүүл, аюулгүй орчинтой байх нь чухал.

Зурагт харагдаж байгаачлан гадаа тоглоомын талбайг европын хүүхдийн тоглоомын талбайгаас санаа авч тусгайлан захиалж хийлгүүлсэн аж. Сайн ажиглавал хотын хотхонуудад яг ийм тоглоом хараагүй юм билээ. Цэвэр модоор хийсэн нь хүүхдийн тоглох хүслийг уриалан дууддаг ч гэдэг. Аюулгүй байдал гэдэг дээр нэг зүйлийг тодотгоё. Энэ тоглоомонд шат байхгүй. Цаад агуулга нь ч сонирхолтой. Хүүхдүүд янз бүрийн авирах аргаар хамгийн өндөрлөг хэсэгт гарснаар би далайн дээрэмчин, ялагч гэх мэтээр дүрд орж тоглодог гэнэ. Энэ нь эргээгээд сэтгэн бодох чадварт ч нөлөөлдөг байна.

-Эмнэлэг, цагдаа, гал команд, кофе шоптой хүүхдийн "ертөнц"-

No photo description available.

Дотор тоглоомын өрөөг дурдалгүй өнгөрөөж болохгүй. Энд мөн л хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх, дөрвөн мөчийг нь ажиллуулах деталиуд байхаас гадна дүрд тоглох өрөөнүүд бий. Цагдаа, эмнэлэг, гол команд. Тэр бүү хэл кофе шоп хүртэл бий. Хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөрүүд ч энд их хийгддэг юм билээ.

No photo description available.

-Кофе уух уу-

Хотын завгүй хэмнэлд кофетой найзалдаг л биз дээ. Сувилалд очоод кофегоо уух бүрэн боломжтойг энд хэлье. Учир нь тус сувилалд бүх төрлийн кофе цагаар үйлчилдэг. Тэр бүү хэл зуны цагт үүдэндээ зөөлөн зайрмагны машин ажилладаг. Хүүхдүүд жагсаж зогсоод үйлчлүүлж байх нь тун хөөрхөн харагдана. Шинэхэн хийсэн чийзкейк, тирамисү, эклер болон бусад амттангуудтай ярих зүйлгүй. Энэ жижигхэн буланд очсон аав, ээжүүд суугаад халуун дулаан яриа өрнүүлэн суух дуртай.

-CHILL OUT-

May be an image of 1 person
Хааяа чиллрэх дуртай л биз. Сувиллын ард байрлах модон гүүрээр алхахад чимээ шуугианаас хэсэгхэн холдож, хөнгөхөн тайвшрал авсан мэдрэмж төрнө. Байгалийн дунд үзэсгэлэнтэй гэхэд буруудхааргүй террас ч бий. Тэнд тэрэгтэй хүүхдүүдээ унтуулах ээжүүд олон байх бөгөөд байгаль ч, ээжүүд ч үзэсгэлэнтэй харагддаг юм.

Дасгал хөдөлгөөнөө мартаж болохгүй биз. Өглөө эрт бага зэргийн өгсүүр замаар дасгал хийж болно. Мэдээж хэрэг дасгал хөдөлгөөн хийх нь зүрх судасны асуудалтай хүмүүст тустай зүйл шүү дээ.

НАЙРСАГ ХАМТ ОЛОН, АЖИЛЧИД

Энд хамгийн чухал нэг зүйлийг онцлох нь тус сувиллын ажилчдын найрсаг харилцаа. "Бид хүн болгонтой эвтэй найрсаг харьцаж, үйлчилнэ" гэсэн уриатай. Тэрийгээ ч батлах мэт ажилчид нь ирж буй амрагчид, үйлчлүүлэгч хүүхдүүдтэй тун найрсаг харилцаж, хүлээцтэй хандана. Хотын их стресс, ачааллаас үүдэж янз бүрийн ааш араншинтай хүмүүс тус сувиллыг зорино. Харин "Намдумандал"-ын хамт олон хүн бүртэй эелдэг харьцаж, үйлчилдэг нь талархууштай.

Мөн тус хамт олны нэг баримталдаг зүйл нь "Хүний хүүхдийг харах нь маш том хариуцлага эрсдэл" гэж үздэг тул сувилалд эцэг эхтэйгээ ирсэн нярай хүүхдийг харах үйлчилгээг нэвтрүүлээгүй аж. Тодруулбал, эцэг эхчүүд өөрсдөө нярай хүүхдээ асарч амрах юм.

-ЦУГТАА СУВИЛУУЛЦГААЯ-

No photo description available.

Асаргаа сувилгаа байхгүй юм уу гэж асуух гэж байна уу. Энэ бол амрах сувиллаа сонгох гол хүчин зүйлсийн нэг шүү дээ. Хүүхдийг цай шөлөнд оруулах, бариа массаж зэрэг олон талын асаргаа сувиллууд бий. Өвөлдөө утаа ихтэй, байсхийгээд л ханиад хүрчихдэг байдал хүүхдүүдэд маань их. Тиймээс урин дулааны цагт дархлааг нь дэмжих тун чухал. Иймээс хүүхдийнхээ дархлааг дэмжих гэж байгаа бол очоод боломжтой асаргаа, сувилгаанаас нь сонгож болно. Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Өөрийн биеэр очвол энд дурдсан шалтгаануудыг маань бодитоор харж мэдрэнгээ алжаалаа тайлах болов уу хэмээн итгэж байна.

Намдумандал сувиллын пэйж хаягтай энд дарж танилцаарай.

МАРГААШ: Улаанбаатарт 20 хэм дулаан, үүлшинэ
МАРГААШ: Улаанбаатарт 20 хэм дулаан, үүлшинэ
 
Улс тунхагласны 100 жилийн ойн барилдааны дөрвийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр өвдөг шороодлоо
Улс тунхагласны 100 жилийн ойн барилдааны дөрвийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.