Азийн физикийн олимпиадыг анх 2000 онд санаачилж, Индонез улсад анхны олимпиад болж байв. 23 дахь удаагийн олимпиад Монгол улсад зохион байгуулагдаж буй бөгөөд өчигдөр хоёр дахь шатны шалгаруулалт болж буй юм.
Тодруулбал, 195 сурагч 5 цагийн хугацаанд туршилтын 2 бодлогын хариуг гаргах даалгавартай. Бодлогын хариултыг гаргахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг Монголын захиалгаар Тайваньд бүтээсэн юм.
Сурагчид туршилтын даалгаврын хүрээнд,
- Өндөр нарийвчлалтай хэмжилт хийнэ
- Зүй тогтлыг судална
- Таамаглал дэвшүүлнэ
- Таамаглалаа туршилтаар батална.
Түүнчлэн тус олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд 27 багийн 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш оролцсон юм.