СХД-ийн нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн ор, хөнжлийн даавуунаас тэмбүү илэрсэн талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл уг асуудлаар СХД-ийн ЭМТ-өөс тодруулахад,
"Цахим орчинд огт үндэслэлгүй худал мэдээлэл тархаж байна. Тэмбүү өвчин нь зөвхөн цусны шинжилгээгээр илэрдэг бөгөөд /Treponema pallidum/ бактериар үүсгэгдэг архаг удаан явцтай хүний биеийн бүх эрхтэн системийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Уг өвчин нь,
- Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон үед
- Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт
- Халдвартай хүний цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэсэн үед халдвар дамжина. Өөрөөр хэлбэл ор, хөнжлийн даавуунаас халдварлах боломжгүй гэсэн үг юм.
Одоогоор Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн хэвтүүлэн эмчлэх тасагт зөөлөн эдлэлийн буюу хөнжил, гудас, дэр зэргийг хүн хооронд дезкамер ашиглаж халдваргүйжүүлж хэрэглэдэг" гэх мэдээллийг өглөө.