БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа авч чадалгүй зодуулж амь насаа алдсан монгол иргэний талаар иргэн Б.Ариунзул мэдээлэл хийлээ. Тэрбээр "Уг хэрэг нь 2020 оны зургаадугаар сард болсон. Миний ах гэртээ бусдын гарт амиа алдса байж болзошгүй байдалтайгаар гэрээсээ олдсон. Энэ хэрэг нь хоёр жилийн хугацаанд шийдэлгүй өнөөдрийг хүрсэн. Миний ээж 2021 оны наймдугаар сарын 4-нд дүүгийнхээ хэргийн араас хөөцөлдөхөөр явсан. Үүнээс хойш бүх л талын хүмүүстэй уулзсан. Солонгосын талаас өмгөөлөгч авах гэхэд энэ хэрэг дээр ажиллахгүй гэх зүйлийг хэлээд байгаа. Элчин сайдын яамнаас тбид тусламж маш их хүссэн. Элчингээс ямар ч тусламж үзүүлэхгүй байгаад байгаа. Өмнө талийгаач ахад тухайн ажиллаж байсан газрынх нь захирал хэд хэдэн удаа гар хүрч байсан. Энэ нотолгоо нь бидэнд бий. Задлан шинжилгээгээр гарсан дүгнэлтийг язралтын улмаас үүссэн гэмтэл гэж гарсан. Гэтэл энэ гэмтэл нь хүнийг багалзуурдсан тохиолдолд л хугардаг яс гэж байгаа юм. ГХЯ болон ЭСЯ-н маш их гомдолтой байна. Өмгөөлөгчөөр хангаж өгөөч гэхээр боломжгүй гэх хариуг өгч байгаад гомдолтой байгаа. Ээж маань энэ асуудлаар тусламж хүсэхээр ЭСЯ-нд хандахаар очих үед цагдаад бариад өгчихдөг. "Бидний ажлыг хийлгэхгүй байна, дарамт үүсгээд байна" гээд ЭСЯ нь өөрийн иргэнээ цагдаад бариад өгчихдөг. Би олон байгууллагаар орсон. ХЗДХЯ-нд хүртэл гомдсон. Солонгосын тал 2-3 удаа энэ хэргийг хаасан. Талийгаач ахыг маань гэрээс нь олох үед хүн харахын эцэсгүй байсан. Бидний зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээ хийж, чандрыг нь хүртэл оршуулчихсан байсан. Солонгос улс хүнээ хамгаалж чадаж байна. Бүлэглэж зодсон хүмүүсийг ял эдлүүлэхгүй гэж хэргийг нь хаасаар байна" гэлээ.
“Ээж маань бусдад зодуулж амиа алдсан байж болзошгүй дүүгийнхээ асуудлаар тусламж гуйхад ЭСЯ нь “Бидний ажлыг хийлгэхгүй байна“ гээд цагдаад бариад өгчихдөг“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.