Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буянт-Ухаа нисэх буудалд ОБЕГ-ын нисдэг тэрэг УНАЖ, нисгэгчийг нь эмнэлэгт хүргэжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 45 секунд

ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах Хуучин нисэх буюу "Буянт-Ухаа" нисэх онгоцны буудалд өнөөдөр ОБЕГ-ын нисдэг тэрэг унажээ. Тодруулбал, ОБЕГ-ын “Cabri G-2” загварын нисдэг тэрэг нь сургуулилт хийж байсан бөгөөд буух явцдаа ийнхүү осолдсон байна.

Мөн онгоцыг гадаад нисгэгч жолоодож явсан гэх мэдээлэл байна. Нисгэгчид эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүргэсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн энэ талаар ОБЕГ-аас удахгүй мэдээлэл өгөх аж.

Харин хэр хэмжээний хохирол учирсан талаар одоогоор тодорхойгүй байна.

ШУУД: УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзаж байна
ШУУД: УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзаж байна
 
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.