Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Би атаман байна, та нар яах юм“ гэж бусдыг өдөөн хатгаж, өөрөө зодуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Яллагдагч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны нэгдүгээр сарын 26-ны шөнө иргэн Б-г "Би атаман байна, та нар яах юм" гэж хэлсэн шалтгаанаар маргалджээ. Улмаар хавирч унагаан нүүрэн тус газарт гутлаараа өшиглөж, хэвлий болон гарын сарвуунд зулгаралт, дөрвөн шүдний булгарал, 2 шүдний ганхалт зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн Тусгай ангид зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор заасан.

Шүүх иргэн Г-г хохирогчийн өдсөн маргааны улмаас түүний биед хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 450-5400 нэгжээр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялуудаас иргэн Г-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус харьцаанаас үүдэлтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд

Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах хуваарь
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах хуваарь
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.