Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа идэвхжиж, экспортын галт тэрэг нэмэгдсэн нь валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө

Огноо
Унших
2 минут 24 секунд

2023 онд Монгол Улсын эдийн засаг 5.2 хувиар өсөх төлөвтэй байгааг Дэлхийн Банк мэдээлэв. Үүнд БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт ихээхэн нөлөө үзүүлнэ гэлээ. Ялангуяа, манай улсаас гарах уул уурхайн түүхий эдийн экспортын өсөлтийг ихээхэн дэмжинэ хэмээн тооцоолжээ. Тиймээс хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдрүүлэх, хилээр гарах ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг тэтгэх чухал шийдэл болоод байгаа юм.

УБТЗ-ын хувьд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд хөрш төмөр замуудтай идэвхтэй ажилласны үр дүнд энэ оны хоёрдугаар сард Хятадын талтай өргөн царигаар хоногт 14 галт тэрэг солилцож байсныг 15 болгон нэмэгдүүлэхээр албан ёсоор тохиролцсон.

Дөрөвдүгээр сар гарснаас хойш УБТЗ Замын-Үүд–Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар БНХАУ-ын талд өдөр бүр тогтмол 15 галт тэрэг хүлээлгэн өгөөд байгаа.

УБТЗ энэ оны эхний улиралд 8.1 сая тонн ачаа тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеэс 29.8 хувиар илүү буюу сүүлийн арван жилд үзүүлж байгаагүй амжилтыг тогтоогоод байгаа юм.

Ташрамд дурдахад, энэ оны эхний улиралд Монгол Улс 5.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж, 3.8 тэрбум ам.долларын экспорт, 1.9 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ байдал нь гадаад валютын албан нөөцөд ч эерэгээр нөлөөлөв. Тодруулбал, гуравдугаар сарын эцсийн байдлаар, гадаад валютын албан нөөц 3.43 тэрбум ам.доллар болсныг Монголбанкнаас мэдээлсэн. Ингэснээр өмнөх сараас 1.3, оны эхэн үеэс 1.1, 2022 оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа.

Ийнхүү гадаад худалдаа ашигтай гарч валютын нөөц нэмэгдэхэд хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь гол нөлөө үзүүллээ.

Төрийн бодлогод анхан шатны нэгжийн удирдлагуудын санал, санаачилгыг тусгана
Төрийн бодлогод анхан шатны нэгжийн удирдлагуудын санал, санаачилгыг тусгана
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -9 хэмийн хүйтэн, цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -9 хэмийн хүйтэн, цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.