Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Цолмон: Тухайн иргэд хуучин паспортоороо тийзээ захиалаад БНХАУ руу явсан байсан. Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 29 секунд

Шинэ паспорт авсан хоёр иргэн БНХАУ руу зорчсон ч хил зөрчигч болсон. Тодруулбал, манай улс паспортын шинэчлэлтэй холбоотойгоор ноот бичиг илгээгүйгээс болж, саатуулагдаж байгаад гарч ирлээ хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн. Тэгвэл гадаад паспорттой холбоотойгоор үүсээд байгаа асуудлаар УБЕГ-ын хэлтсийн дарга Г.Цолмонгоос тодруулга мэдээлэл авлаа.

-Шинэ паспортоор БНХАУ руу зорчсон хоёр Монгол иргэний паспортыг Хятадын талаас харагдаж үзэгдээгүй паспорт байна хэмээн саатуулсан хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Тухайн хүмүүс билетээ захиалахдаа хуучин өөр дээр байсан E дугаараараа захиалсан хүмүүс юм шиг байсан. Тухайн иргэн эндээс явахдаа лавлагаагаа хуучин E сери дээрээ аваад явчихсан хүмүүс юм билээ. Харин PE серийн хувьд ГХЯ-аас 1000 гаруй орон руу манайх ийм болсон шүү гэдгээ илгээсэн. Хэрвээ хүчингүй байсан бол огт хил нэвтрэхгүй шүү дээ. Хил нэвтрээд явж байхад үүсэн асуудал байгаа юм. Үүсээд байгаа асуудлаар хувь иргэнтэй холбогдсон байгаа.

-Хувь иргэний хариуцлага бус, төр засгийнхаа эс үйлдэхүй, гадаад дотоод харилцаагүй байдал, дотоод зохион байгуулалтгүй байдлаас болж байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ?

-Тухайн иргэд гадаад паспортоо захиалчхаад тийзээ захиалсан гээд байгаа юм. Гадаад паспорт захиалаад энд хэвлэгдсэн тохиолдолд PE сери нь паспортод бичигдэж явдаг. Гэтэл энэ хүмүүс танил тал ямар нэгэн юмаа ашиглаад хуучин E сери дээрээ тийз юмнуудаа захиалж, лавлагаа авсан. Уг нь хэвлэгдсэн л бол хуучин E серийн паспорт хүчингүй болж шинэ PE сери нь мэдээллийн санд орж ирдэг. Манайх тухайн хүмүүстэй холбогдож байгаа. Ямар учраас Монгол Улсын иргэний баримт бичгийг хуурамч гэж олон нийтэд зар түгээв. Бид хууль хяналтын байгууллагад өгч шалгуулъя гэсэн байр суурьтай байгаа.

ШУУД: ЗТХ-ийн сайд С.Бямбацогтод хамааралтай гэх хэргийн талаарх мэдээлэлд хариу тайлбар хийж байна
ШУУД: ЗТХ-ийн сайд С.Бямбацогтод хамааралтай гэх хэргийн талаарх мэдээлэлд хариу тайлбар хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.