Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж болох нийслэлийн хороодын удирдлагуудтай хийлээ. Нийслэлийн төвийн дүүргүүдээс санамсаргүй түүврээр сонгогдсон нийт 30 хорооны Засаг дарга нарыг “Өглөөний уулзалт”-д оролцуулан хороодод тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийг сонсож, санал солилцсон юм.
Энэ үеэр СХД-ийн 2-р хорооны Засаг дарга Б.Гантуяа "Манай хороо 2580 өрхтэй, 9500 гаруй хүн амтай. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд онцгой анхаарч өгмөөр байна. 2016 онд Э.Бат-Үүл даргын үед хийгдсэн дахин төлөвлөлтөөс болоод өнөөдрийг хүртэл манай хорооны олон хүн орох оронгүй байна. Анхнаасаа дэд бүтцийг нь дутуу шийдсэн юм билээ. Үүнд анхаарч өгмөөр байна. Ер нь гэр хороололд архидалт, хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт их байдаг. Мөн бүртгэлийн системийн буруугаас болоод 700 гаруй хүн манай хороонд ямар ч бүртгэлгүй амьдарч байна.