Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах тогтоолын төсөл ДЭМЖИГДСЭНГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит ХI хуралдаан болжээ. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, БЗД- ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 төлөөлөгчийн зүгээс дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2 дахь заалтад заасны дагуу огцруулах тухай саналыг өргөн барьсан. Тус саналыг хүлээн авч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаараа хэлэлцсэн аж.

Хуралдаанаар асуудлыг хэлэлцээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.4.4 дэх заалтад заасны дагуу Хурлын нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн Засаг даргыг огцруулах санал уламжлах тухай тогтоолын төсөл дэмжигдсэнгүй.

Энэ нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, тэдгээрийн баг хамт олон дүүргийг хөгжүүлэх “Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичигт туссан ажлуудыг үргэлжлүүлэн хийх, тогтвортой засаглал, хөгжлийг бүх шатандаа чухалчилж байгааг харуулсан шийдвэр боллоо гэж Хурлын даргын хувьд үзэж байна гэжээ.

ХНХЯ-ны ТНБД Г.Өнөрбаярыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
ХНХЯ-ны ТНБД Г.Өнөрбаярыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
 
Алтан өргөө олон улсын кино наадам болно
Алтан өргөө олон улсын кино наадам болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.