Өнгөрсөн өдрүүдэд “Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд аудитын байгуулагаас сөрөг дүгнэлт гаргасан тайлан нь олон нийтэд ил болсон. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй үргүй зардал гаргасан зэрэг олон асуудлууд сөхөгдсөн юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тухайн компанийн ажилтнуудыг хүлээн авч уулзаж буй. Тэгвэл Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт хариуцлага тооцох тухай асуудлын талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл дараах байр суурийг илэрхийллээ.