Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Цахим Улаанбаатар “төслийн талаар мэдээлнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 22 секунд

Өнөөдөр буюу /2023.03.16/-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ЦОГЦОЛБОР

08:00 цагт: Яармаг дахь Нийслэлийн засаг захиргааны цогцолборт нийслэл дэх Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлт болно. Утас: 99082002

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.

10:00 цагт Байнгын хорооны хуралдаан болно.

ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум болно. Тус форумд Засгийн газрын гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, БНХАУ-ын 200 хөрөнгө оруулагч, Монголын талаас 200 бизнес эрхлэгч нар оролцоно. Утас: 99068229, 90099598

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

10:00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар "Цахим Улаанбаатар "төслийн талаар мэдээлэл өгнө. Утас 99103830

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

10:30 цагт: БОАЖЯ-наас олон нийтийн сүлжээнд явж буй мэдээлэлд хариулт өгөх хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 88038882 /Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын зааланд/

АРДЧИЛСАН НАМЫН ТӨВ БАЙР /ШОНХОР ТАУЭР/

11:00 цагт: Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Орлогын тэгш бус байдал, хууль шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа, намын дотоод болон бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 91000017.

БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

13:30 цагт: Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчийн газруудаар дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар төсөл хөтөлбөрийн нэгдсэн уялдааг хангах, давхардлыг арилгах, төслийн төсвийг үр ашигтай зарцуулах, харилцан мэдээлэл солилцох "Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгчидтэй хийх ээлжит уулзалт" болно. Утас: 99885696

Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг угтан СХД-ийн ӨЭМТ-үүдийн 37 эмч сүрьеэгийн сургалтад хамрагдлаа
Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг угтан СХД-ийн ӨЭМТ-үүдийн 37 эмч сүрьеэгийн сургалтад хамрагдлаа
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.