Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь“ ЭШХ болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

Төрийн ордонд

09:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн шинэ байранд

09:00 цагт Pearson English англи хэлний хөтөлбөр энэ жилээс улсын бүх ЕБС-ийн V-VI дугаар ангид хэрэгжинэ. Энэ хүрээнд ЕБС-иудын англи хэлний багш нарын сургалтыг наймдугаар сарын 23-27-ныг хүртэл зохион байгуулна.

Хангарди ордонд

11:30 цаг "Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК-ийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх "Смарт кар төсөл"-ийн сонгон шалгаруулалтад шалгарсан гүйцэтгэгч хувийн хэвшлийн компанитай гэрээнд гарын үсэг зурна.

Боловсрол суваг телевизээр

13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана.

"Новотел" зочид буудалд

14:00 цагт "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь" олон улсын эрдэм шинжилгээний зургаадугаар хурлыг зохион байгуулна. Хуралд БНСУ, Япон, ОХУ, Молдов, Малайз, Тайланд, Бруней, АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэн судлаач, ЭМЯ-ны зочид төлөөлөгчид оролцох юм.

Сүхбаатарын талбайд

20:23 цагт “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хаалтын ажиллагаа болно.

ЗГ: “Төрийн өмчийн зарим сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээ зэрэг 32 асуудал хэлэлцэж байна
ЗГ: “Төрийн өмчийн зарим сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээ зэрэг 32 асуудал хэлэлцэж байна
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.