Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил, Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг угтсан ажлын хүрээнд “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн тусламж үйлчилгээний менежментийг сайжруулах нь" кредит олгох сургалтыг өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Сургалтад Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны ӨЭМТ-үүдийн 37 эмч хамрагдсан байна. Мөн сургалтаар ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны алба, СЭМҮТ-ийн мэргэшсэн эмч нар Монгол Улсад сүрьеэ өвчний өнөөгийн байдал, илрүүлэлтэд анхаарах асуудал, Сүрьеэгийн лабораторийн оношилгоо, эерэг илрүүлэлт, сорьц цуглуулалт, тээвэрлэлтэд анхаарах асуудлууд, Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд анхан шатны түвшинд Сүрьеэ өвчний эмчилгээнд баримтлах зарчим, Сүрьеэгийн далд халдварын эмчилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, Сүрьеэг бусад өвчнөөс хэрхэн ялган оношлох, Сүрьеэ өвчний дарамтанд өртсөн хүнд сэтгэлзүйн зөвлөгөөг хэрхэн өгөх талаар онолын мэдлэг өгөхөөс гадна кейс дээр ажиллав.