Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболдод 5 тэрбум гаруй төгрөг гаргуулж, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Капитал банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 6-9-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан хэлэлцэв. Улмаар шүүхээс А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хохиролд 5 тэрбум 300 гаруй сая төгрөгийг гаргуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноолоо.

Харин Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Д нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ
Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ
 
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.