Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зодож, хүүгийн биеийн байдал хүнд байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зодож зугтаасан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны өчигдөр буюу энэ сарын 8-нд ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлжээ. Мэдээллийн дагуу шалгаж, шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна.

Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна.

ШУУД: “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсгээс мэдээлэл хийж байна
ШУУД: “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсгээс мэдээлэл хийж байна
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.