Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал энэ сарын 10-н хүртэл хойшилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

Нийслэлийн прокурорын газраас ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийн хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр байсан ч өмгөөлөгч Н.Галбадрах Хөгжлийн банкны хуралд оролцож байгаа, шүүгдэгч Д.Батмөнх шинээр өмгөөлөгч авсан гэх үндэслэлээр хойшилж, энэ сарын 10-нд товлогджээ.

Сануулахад, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, Мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Зөвлөлийн гишүүдийн төлөөлөлд ТББ-аас нэр дэвшигчдийг бүртгэж эхэлжээ
Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Зөвлөлийн гишүүдийн төлөөлөлд ТББ-аас нэр дэвшигчдийг бүртгэж эхэлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд