Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Зөвлөлийн гишүүдийн төлөөлөлд ТББ-аас нэр дэвшигчдийг бүртгэж эхэлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 8 секунд

Монгол Улсын Их Хурал 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль нь энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) хүчингүй болж улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагдаж байгаа бүх тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг нэгтгэж нэгдсэн нэг тогтолцоог бий болгохыг зорьж буй.

Тэгвэл ЗГХЭГ-аас Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлжээ. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан “Эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвшөөрлийн зөвлөл”-д төрийн бус байгууллагын агын төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллагыг сонгохоор нээлттэй зарлажээ.

Тухайлбал Төрийн бус байгууллагад тавих шаардлагыг:

  • Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгодоггүй байх;
  • Сүүлийн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх
  • Тухайн төрийн бус байгууллагын жилийн төсөв нь 300.0 сая төгрөгөөс доошгүй байх гэжээ.

Харин Төрийн бус байгууллагын бүрдүүлэх материалд:

  • Зөвлөлд нэр дэвшүүлэх тухай албан бичиг, нэр дэвшигчдийн жагсаалт, холбогдох материалын хамт;
  • Төрийн бус байгууллагын гэрчилгээ;
  • Төрийн бус байгууллагын дүрэм, дүрмийг баталсан эрх бүхий этгээдийн шийдвэр;
  • Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгодоггүйг нотолсон баримт;
  • Байгууллагын сүүлийн 10 жилийн санхүүгийн аудитлагдсан тайлан хэмээн тус тус заасан байна.

Мөн Тухайн төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлэх этгээдэд тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. 45 насанд хүрсэн байх;
  3. Тухайн төрийн бус байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх;
  4. Тухайн төрийн бус байгууллагын удирдах албан тушаалд сүүлийн 2-оос доошгүй жил ажилласан байх;
  5. Эдийн засаг, хууль, эрх зүйн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх;
  6. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд шинжилгээ хийх чадвартай, Зөвлөлд төрийн бус байгууллагын төлөөллийг хэрэгжүүлэх мэдлэг, туршлагатай байх.

Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:

  • Анкет;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /И-Монголиа системээс/;
  • Удирдах албан тушаалд томилсон шийдвэр;
  • Боловсролын гэрчилгээ.

Дээрх шаардлагыг хангасан Төрийн бус байгууллагын нэр дэвшигчдийн мартериалыг 2023 оны 3 дугаар сарын 10-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ирүүлэх юм байна.

Эх сурвалж: ЗГХЭГ

ТОДРУУЛГА: 2 настай охин төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн нь биед хийсэн үзлэг, гэрчийн мэдүүлгээр ТОГТООГДООГҮЙ
ТОДРУУЛГА: 2 настай охин төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн нь биед хийсэн үзлэг, гэрчийн мэдүүлгээр ТОГТООГДООГҮЙ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Mining Week&Minepro-2024” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.